Сувилахуй, хэл яриа, сонсголын гажиг засал, эм зүйч зэрэг чиглэлээр Японд суралцуулах тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Япон Улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургууль хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 10 хүртэлх Монгол оюутныг 100%-ийн тэтгэлэгт хамруулан суралцуулдаг.

Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд info-scholar@iuhw.ac.jp хаягаар хүлээн авах юм байна.

Тавигдах шаардлага:

  • 30-аас доош насны Монгол Улсын иргэн байх
  • Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээтэй байх
  • Ерөнхий боловсролын сургуулийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол голч дүн 3.8 болон түүнээс дээш байх
  • Япон хэлний мэдлэг N3 түвшинтэй байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол N2 түвшинтэй байх /шаардлагатай тохиолдолд япон хэлний бэлтгэл ангид суралцана/

Бүрдүүлэх материал:

  1. Бүртгэлийн маягтыг (цээж зурагтай) дараах холбоосоор авч бөглөж илгээнэ үү https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html
  2. Цээж зураг
  3. Эрүүл мэндийн асуулгыг /Health Questionnaire/ дараах холбоосоор авч бөглөж илгээнэ үү https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html
  4. Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ ★ /Англи эс бол Монгол хэлээр/
  5. Ерөнхий боловсролын сургуулийн аттестат ба үнэмлэх ★ /Япон эс бол Монгол хэлээр/
  6. Япон хэлний мэдлэгийг батлах гэрчилгээ (JLPT, J-test болон бусад)
  7. Гадаад паспорт эс бол иргэний үнэмлэхний хуулбар /цээж зураг, регистрийн дугаартай хуудас/

Суралцуулах мэргэжлийн чиглэл:

  • Сувилахуй
  • Хөдөлгөөн засал
  • Хөдөлмөр засал
  • Хэл яриа, сонсголын гажиг засал
  • Хараа зүйн гажиг засал
  • Радиологийн мэргэжилтэн. техникч
  • Эм зүйч
  • Эмнэлзүйн эмгэг судлаач, био-анагаахын мэргэжилтэн, техникч
  • Эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээний менежмент
Тэтгэлэгт шалгарсан иргэдийн Япон улс руу зорчих онгоцны тийзнээс бусад сургалт, дадлага болон амьжиргааны зардлыг АУНХИС хариуцна. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Эх сурвалж: БШУЯ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments